Search
Оюутнууд E-Mongolia-аар “Оюутан цэрэг”-т бүртгүүлнэ
- 4 days ago
- 1 min read
Updated: 2 days ago

Энэ оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутнуудын бүртгэл E-Mongolia-ээр ирэх сарын 1-ээс 10-ны өдрүүдэд явагдана. Өнгөрсөн жилээс эхлэн I түвшний оюутнуудаас гадна II, III түвшний оюутнууд хамрагдах боломжтой болсон.
Хамрагдах оюутнууд энэ хичээлийн жилийн I улирлын суралцлагын голч дүн 2.8-аас дээш байх, мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн нэг жилийн хугацаанд төлсөн байх шаардлагатай. Бүртгэлийн хүсэлтийн хариуг гурван сарын 11-ээс 17-ны өдрүүдэд тухайн оюутны цахим хаяг болон E-Mongolia системээр дамжуулан хүргүүлнэ.
Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан З.Энхрий




Comments