top of page

Сэтгүүл зүйн нэгдүгээр түвшний найзууддаа зориулав

Хайрт найзууддаа энэ захидлыг уншиж буй өдрийн мэнд ☺️ Ердөө нэг семестр л хамт байхад та нартайгаа ингэж их дотносно гэж үнэхээр бодоогүй шүү. Эхэндээ зүгээр л нэг ангийн найзууд, хичээл дээр л мэндлээд өнгөрдөг хүмүүс байсан бол одоо бол хамт инээж, хамт ярьж, заримдаа дуугүй байсан ч бие биеэ ойлгодог тийм л дотно найзууд болжээ 🫶🏻 Заримдаа зүгээр л хамт суух, юу ч ярихгүй байх хүртэл тухтай санагддаг нь жинхэнэ нөхөрлөлийн илрэл байх 💞

Цаашдаа ч гэсэн илүү олон дурсамжийг хамтдаа бүтээж, илүү их инээж, илүү гоё найзална гэдэгт итгэж байна 💋 Ямар ч үед бие биеэ дэмждэг, ойлгодог, хажууд нь байж чаддаг тийм л нөхөрлөл байгаасай гэж хүсэж байна. Найзууддаа үнэхээр их хайртай шүү 💓 Энэ гоё нөхөрлөл маань цаашдаа улам бат бөх байгаасай 💓💓

Хүндэтгэсэн: Энхрий, Ариун-Эрдэнэ


Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page