“Үелзэл” клубийнхэн ахмадуудад инээд хөөр, сэтгэлийн урам бэлэглэлээ
- Humuun News
- Oct 29
- 1 min read

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн “Үелзэл” клубийн оюутнууд энэ сарын 4-ны өдөр Батсүмбэр суманд байрлах Ахмадын асрамжийн газарт 24 гишүүний бүрэлдэхүүнтэй очиж, ахмад настнуудад инээд хөөр, урам зориг, энэрэнгүй сэтгэл түгээх сайн дурын ажил зохион байгууллаа.
Оюутнууд ахмад настнуудад зориулсан дуу бүжгийн үзүүлбэр үзүүлж, тоглоом тоглон, яриа өрнүүлж нэг өдрийг халуун дулаан уур амьсгалтай өнгөрүүлсэн юм. Ахмад настнууд уг үйл ажиллагаанд сэтгэл хангалуун оролцож, нүүр дүүрэн инээмсэглэлээр талархлаа илэрхийлсэн байна.
Энэхүү сайн дурын ажлыг жил бүр зохион байгуулах болсон бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрсөн жил анх эхэлж байсан бол энэ удаад улам бүр өргөжин, илүү олон гишүүн идэвх, санаачилгатай оролцжээ. Клубын тэргүүн Г.Билгүүн “Ахмадуудад урам зориг өгч, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэх нь бидний гол зорилго” хэмээн онцоллоо. Ахмадууд бол бидний хүндэтгэж, хайрлах ёстой хамгийн чухал хүмүүс учраас “Үелзэл” клубийнхэн тэдэнд ийнхүү анхаарал халамж, хайр, инээд бэлэглэсэн нь бусдад туслахын үнэ цэнийг ойлгуулсан арга хэмжээ болжээ.
Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан Б.Алтанзул






Comments