Хүмүүнлэгийн оюутнууд PRADA “өмсдөг”гэв үү?
- May 14
- 1 min read

Алтан Үзэг клуб-ээс 3 дах жилдээ зохион байгуулсан “The Devil Wears Prada” сэдэвт кино үзвэрийн уулзалт тавдугаар сарын 12-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тус арга хэмжээ 15:00 цагаас 4-602 тоотод зохион байгуулагдсан бөгөөд оюутан залуус идэвхтэй оролцсон байна.

Уулзалтын үеэр оролцогчид The devil wears prada-1 киног үзэж киноны үйл явдалын талаарх хөгжөөнт тоглоом бэлтгэн ялагчидаа тодруулсан байна. Мөн “сэтгүүлч” dress code-ийн дагуу хувцасласан оролцогчид арга хэмжээний уур амьсгалыг илүү сонирхолтой болгосон аж. Тус арга хэмжээ нь оюутнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхээс гадна, харилцаа холбоогоо өргөжүүлэх, үзэл бодлоо хуваалцах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. Зохион байгуулагчдын зүгээс цаашид оюутнуудад зориулсан энэхүү хөтөлбөрөө жил бүр зохион байгуулахаа мэдэгдсэн байна.
Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан Ч,Чинзул




Comments