top of page

Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутнууд Ubn сайтын редакцтай танилцлаа

  • 1 day ago
  • 1 min read

 

Онлайн сэтгүүл зүй хичээлийн хүрээнд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгүүл зүйн нэгдүгээр түвшний оюутнууд Ubn сайтад зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Сайтын захирал, “Лхагвын тойм” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Лхагвадорж оюутнуудад сайтынхаа нийтлэлийн бодлого, өдөр тутмын ажлын онцлогийг танилцуулж, сэтгүүл зүйн салбарт ажиллахад хэрэгтэй зөвлөгөө, туршлагаасаа хуваалцсан байна.

      Мөн тэрээр “Хүмүүнлэг уншигчид” номын клубд ном хандивлаж, оюутнуудын мэдлэг боловсролыг дэмжихэд хувь нэмрээ орууллаа. Оюутнуудад бодит ажлын орчинтой танилцах нь мэргэжлийн чиг баримжаа авахад чухал ач холбогдолтой байлаа.



Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан З.Энхрий

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page