Программ хангамж 3+1 хөтөлбөр
- Humuun News
- 6 days ago
- 1 min read

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Dongguk их сургуультай хамтарсан Програм хангамжийн 3+1 бакалаврын хөтөлбөр нь 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хичээлийн жилд нийт найман оюутан суралцаж байна. Dongguk их сургууль нь компьютерийн програмчлал, системийн инженер чиглэлээр өндөр түвшний мэргэжилтэн бэлтгэдэг төдийгүй Солонгос улсдаа шилдэг 10-т багтдаг их сургууль юм.
Энэхүү хөтөлбөрт суралцаж буй оюутнууд Солонгос хэлний TOPIK 4 буюу түүнээс дээш түвшинд хүрснээр Dongguk их сургуульд суралцах эрхтэй болно. Их сургуульд элсэн орсноор алгоритмчлал, програм хангамжийн загварчлал, хиймэл оюун ухаанд суурилсан системтэй ажиллах ур чадварыг эзэмшинэ. Мөн Web, Desktop болон гар утасны аппликейшн хөгжүүлж өөрийн бүтээлтэй болох боломжтой.
Суралцагчид олон улсын Cisco академийн гурван төрлийн сертификаттай төгсөж, мэдээллийн технологийн ажилтан, програм хангамжийн инженер, өгөгдлийн шинжээч, веб админ зэрэг мэргэжлээр Монгол болон гадаадын байгууллагуудад ажиллах өргөн боломжтой.
Бэлтгэсэн: Сэтгүүлзүйн 1-р түвшний оюутан
Г.Маргад






Comments