top of page

Монголын баримт шалгах төвийн дэргэдэх "Баримт шалгах оюутан” клуб нээгдлээ

Олон улсын баримт шалгагчдын өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд тохиодог. Дэлхий дахинаа өрнөж буй хурцадмал үйл явц, түүнийг дагасан үй олон хуурамч, ташаа мэдээллийн эсрэг “баримт нэн чухал” гэх агуулгын хүрээнд дэлхийн баримт шалгагчид дуу хоолойгоо нэгтгэдэг билээ.


Тус өдрийг тохиолдуулан Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвийн төлөөлөл Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн “Баримт шалгагч оюутан” клубийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.


Баримт шалгагчдыг сургаж, дадлагажуулах, бэлтгэх зорилгоор “ЮНЕСКО-ийн “Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн“-ийн дэмжлэгээр Монгол Улсын Их сургууль /МУИС/, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль /ХИС/, Соёл Урлагийн Их сургуулийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль /РТМУС/-ийн дэргэд “Баримт шалгагч оюутан” клубийг байгуулан ажиллаж эхэлсэн юм.



Энэ клубт элссэнээр оюутнууд сэтгүүл зүйн судлах хичээлийн хөтөлбөрт хараахан оруулж амжаагүй, шинэ тутам хөгжиж буй баримт шалгах ур чадварыг эзэмшиж, ажлын байранд гарахдаа мэдээллийг нягтлан шалгадаг, зохион байгуулалттай мэдээллийн учир шалтгааныг ойлгодог, таньдаг, түүнд автахаас сэргийлэх мэдлэгтэй болж төгсөх боломжтой.


Түүнчлэн “Баримт шалгах оюутан” клубийнхэн цахим орчинд түгэж буй эргэлзээтэй мэдээллийг илрүүлэх, баримтын шалгалт хийж, бодит зөв мэдээллийг олон нийтэд хүргэхэд хувь нэмрээ оруулан, урамшуулал, дэмжлэг авч ажиллах юм.


Эх сурвалж: Монголын баримт шалгах төв

Comentários


bottom of page