top of page

Манай оюутнууд 1200 мод шилжүүлэн суулгалаа

Updated: 4 days ago

ree

                 

Энэ сарын 11-ний өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд манай оюутан залуус 1200 шинэс модыг нөхөн тарилтаар “Инчон мөрөөдлийн төгөл”-д тарьж гүйцэтгэлээ. Нөхөн тарилт гэдэг нь өмнөх жил ургаагүй үхсэн суулгацыг авч шинэ суулгацаар сольж шилжүүлэн тарьдаг онцлогтой. Энэ жилийн мод тарих ажилд манай сургуулийн Бизнесийн удирдлага, Программ хангамж, Англи хэлний орчуулга, Олон улсын харилцаа зэрэг ангийн нэгээс дөрөвдүгээр түвшний 100 гаруй оюутнууд оролцсноос шинэ элсэгчид маань хамгийн идэвхтэй байлаа.

 

        Энэхүү мод тарих үйл ажиллагааг манай сургууль жил бүр уламжлалт байдлаар зохион байгуулдаг билээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2000 гаруй нарсан төглийг байгуулжээ. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй адил оюутны хөгжилийн төвөөс бүх суралцагчид руу мэйл явуулан зар хүргүүлж бүртгэлээ авсан байна. Бүртгэлийн хураамж 20000 төгрөг байсан ба энд ирж очих автобус болон суулгах модны үнэ оржээ.

      


  ХИС-ийн оюутнууд сайн дурын хорин цаг цуглуулах хэрэгтэй байдаг билээ. Энэ мод тарих ажил ч мөн  нэг хэсэг нь бөгөөд оюутнууд сайн дурын 5 цагийг тооцуулсан байна. Үүнээс гадна “Манай оюутнууд багийн ажиллагаа сайтай, нэгдмэл хамт олон гэдгээ харуулсан үйл явдал боллоо” хэмээн Бизнесийн удирдлагын тэнхмийн эрхчлэгч Д.Мягмарсүрэн онцоллоо. Мөн энэ өдөр анх удаа мод тарьж үзсэн Программ хангамжын 1-р курсын оюутан Т.Аззаяа: “Нэг ч гэсэн мод тарих нь ирээдүйдээ өгч буй бэлэг шүү дээ” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан Ж.Баасан

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page