top of page

Илтгэл, парламентийн мэтгэлцээний De-Facto ĸлуб шинэ гишүүдээ авч үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Өнгөрсөн хавар анхны гишүүдээ элсүүлж өдгөө хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй De-Facto буюу ХИС-ийн хамгийн отгон ĸлуб 2025 оныхоо үйл ажиллагааг эхлүүлээд байна.

 

  Тус ĸлуб нь оюутнуудыг өөрийгөө илэрхийлж сурах, аливаа зүйлийг сурч мэдэх, хөгжих орон зайг бий болгох зорилготойгоор байгуулагджээ. Олон улсын харилцаа, нийгэм судлалын тэнхимийн эрхлэгч C.Оюундэлгэр, багш Г.Тод удирдан чиглүүлж ОУХ-ны 4-р түвшний оюутан Г.Уянга тэргүүлдэг байна.

 

    De-Facto ĸлуб Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимаас чадавхжуулах сургалт аван оюутнууддаа парламентийн мэтгэлцээний суурь ойлголтыг өгч дотооддоо мэтгэлцэн цаашлаад сургуулиас гадуурх тэмцээн уралдаанд ордог онцлогтой юм. Уг ĸлубт элссэн оюутнууд өөрийгөө илэрхийлэх, хүрээллээсээ суралцах, логиĸ дараалалтай сэтгэх гэх мэт олон чадварыг эзэмшдэг байна.

  

Өөрийгөө зөв хүрээлэлд олон талаас нь хөгжүүлэхийг хүсэж буй оюутан бүрд De-Facto ĸлуб нээлттэй байх ба ирэх хавар шинэ элсэлтээ авах юм.


Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан

А.Амин-Эрдэнэ



 

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page