Search
Б.Эгшиглэн Оюутны спортын VII наадмаас мөнгөн медал хүртлээ
- Apr 3
- 1 min read


Оюутны спортын VII наадамд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулиас гурван төрөлд нийт 57 сурагч оролцож байна. Эхний тэмцээн болох ширээний теннисний төрөлд манай сургуулиас дөрвөн тамирчин оролцсоноос Сэтгэл судлалын дөрөвдүгээр түвшний оюутан Б.Эгшиглэн мөнгөн медал хүртжээ.
Б.Эгшиглэн нь МУ-ын шигшээ багийн тамирчин ба удахгүй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцоно. Тамирчин оюутандаа спортын өндөр амжилт хүсье.
Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан С.Ариун-Эрдэнэ




Comments