top of page

KUMA их сургуулийн багш, гадаад харилцааны мэргэжилтэн ирж мэдээлэл өглөө

ree

Өнгөрсөн сард манай сургуультай хамтран ажилладаг KUMA их сургуулийн   багш Yoo Jong Ha, гадаад харилцааны мэргэжилтэн Hwang Dae Woo нар  сургалтын үйл ажиллагаа болон төлбөрийн мэдээлэл, цагийн ажил, дотуур байр, тэтгэлэг зэргийн талаар мэдээллийг хүргэлээ.

ХИС-ийн Сэтгүүлчийн анги тус сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.  Уг хөтөлбөрт элссэнээр хос дипломтэй төгсөхөөс гадна мэргэжлээрээ Солонгосын хэвлэл мэдээлэл болон кино үйлдвэрлэлийн салбарт продюссерээр ажиллах, дижитал талбарт ажиллах контент бүтээгчээр ажиллах боломжтой байна. 

KUMA их сургууль нь влог, дижитал аудио, дижитал видео, дижитал гэрэл зураг, мультимедиа зэрэг шинээр гарч буй медиа бүтээгдэхүүнүүдийг үүсгэж, загварчлах дижитал ур чадвар эзэмшүүлэх гэх мэт олон давуу талтай.

Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан Г.Номин

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page