top of page

English Week-Market Day” арга хэмжээ зохион байгуулагдав

Updated: 6 days ago

 

             Манай сургуулийн Орчуулгын клуб жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “English Week-Market Day” арга хэмжээ нь 12 дугаар сарын 1-5 ны өдрүүдэд зохион байгуулагдаж, тав хоногийн турш оюутнуудад нээлттэй үргэлжилэлээ.

             Уг арга хэмжээний зорилго нь оюутнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, бүтээлч оролцоог дэмжихээс гадна нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Энэхүү үйл ажиллагааны үеэр оюутнуудад зориулсан хямд үнэтэй хэрэгцээтэй бараанууд, мөн оюутнуудын өөрсдийн урласан гар урлалын бүтээгдэхүүнд худалдаалагддаг байна .

         Market Day арга хэмжээ нь зөвхөн худалдаа, үзвэрээс гадна сайн дурын үйлсийг дэмжих зорилготой гэдгээрээ онцлогтой. Орлогын тодорхой хувийг жил бүр “Нархан хүүхдийн төв”-д хандивлан, тус төвийн хүүхдүүдэд чиглэсэн сайн дурын төслүүдийг дэмждэг уламжлалтай.

         Клүбын зохион байгуулсан хөтөлбөр нь оюутнуудын өдөр тутмын сургалтын орчинд шинэ өнгө нэмэн англи хэлний хэрэглээг бодитоор дэмжэн эерэг уур амьсгалыг бүрдүүллээ.


ree

Бэлтгэсэн: Сэтгүүлзүйн 1-р түвшний оюутан

Н.Энхтуул

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page