top of page

Сэтгүүл зүйн хоёрдугаар түвшний оюутан Д.Дэрэм-д зориулав


Сайн уу? Энэ захиаг уншиж буй өдрийн мэнд!

Чамдаа хэлмээр байдаг цөөхөн үгээ үүгээр дамжуулан хүргэе гэж бодоод бичиж сууна. Эргэн тойрондоо үргэлж гэрэл гэгээ цацруулж байдаг гоё энергитэй найз минь чамтай байх үнэхээр тухтай, дулаахан мэдрэмж өгдөг шүү.🥰 Сайн сонсогч, зөвлөгч, гуйгаагүй үед ч тусалдаг тэр сайхан сэтгэл, бас түшиг тулгуур минь болдогт үнэхээр их баярладагаа…Чамд халамжлуулах ямар гоё гэж бодноо. Хааяа ч болов бусдыг бодож, ойлгохыг хичээдэгээ болиод өөрт чинь гарч ирэх хүнд, бэрх бүгдийг нь хэлж, ярьж, ховлож байхыг хүсэж байна. Юун тулд НАЙЗ билээ…Энэ дөрвөн үсэгний утга учрыг мэдрүүлэх гэж би чамд, чиний ард үргэлж байсаар байгаа юм шүү дээ❤️ Дандаа чиний талд зогсож, сайхан муухай бүгдийнх нь хамгийн сайн сонсогч, амжилтанд чинь алгаа ташаад инээх хүн байх болохоор чи минь энэ эрчээ алдалгүй цаашдаа хичээж, зүтгэж яваарай. Тэр бүр хэлдэггүй ч чин үнэн бол энэ ”Надтай байдагт баярлалаа бас аймар том хайртай шүү”. Өнөөдрийг нь илүү сайхан болгоосой миний сэтгэлийн жаахан үгс.


Хүндэтгэсэн: Чиний хөөрхөн найз Б.Эмма-гаас 

Сэтгүүл зүйн 2-р түвшний оюутан Д.Дэрэм-д илгээв







コメント


bottom of page