top of page

Сэтгүүл зүйн гуравдугаар түвшний оюутан П.Буяндалайд зориулав

Хэллов👋🏻 Энэ бяцхан захиаг уншиж байгаа бүх цаг үеийн мэнд…

Юуны өмнө бүгд дор бүрнээ хичээж, суралцаж, завгүй өдрүүдийг өнгөрүүлсээр байгаа энэ агшинд таныг ямар мундаг байгааг жаахан ч болов мэдрүүлэх гэсэн чин сэтгэлээр үүнийг бичиж байна.🎀 Басхүү энэхүү бяцхан захианаас урам аваад зорьсон зорилго, төлөвлөсөн ажлаа илүү итгэлтэйгээр хийхэд нь 10% ч хамаагүй тус болоосой хэмээн найдаж байна. Ойрдоо таны хөдөлмөрч, хариуцлагатай занг илүү их анзаарч байгаа. Үнэхээр л суралцмаар хүн юм…Бусдад мэдэгдэлгүйгээр бүхнийг тэгж сайн амжуулаад байгаа нь үлгэр жишээ гэдгээ нотлоод байгаа юм шиг санагддаг.

😅Магадгүй та гоё сайхан үгсийг цөөнгүй л сонсдог байх. Эргэн тойрондоо хүндлэгддэг их л сайн хүн шиг мэдрэгддэг болохоор тэр…Гэхдээ танд зориулж бичсэн энэ зурвас туйлын зорилгоо биелүүлээсэй✨ Эцэст нь та хэнээс захиа авсанаа таамаглаж ч чадахгүй байх. “Нууц” нууц байхдаа л гоё болов уу^^ ЧИМЭЭГҮЙ хичээгч танд хязгааргүй сайн сайхныг хүсээд захиагаа өндөрлөе.

 

 Хүндэтгэсэн: Түүнээс




Comments


bottom of page