top of page

Сэтгүүл зүйн гуравдугаар түвшний оюутан ДГА-ын охидуудад зориулав

Сайн байна уу,🙌хайрт найзууддаа энэхүү захиа очих өдрийн мэндийг дэвшүүлье.

Энэхүү миний  та нартаа зориулан бичсэн захиаг таалан үзэж, сонирхон уншина уу.😁 Намайг уучлаарай. Тусад нь бичье гэж бодсон боловч хэлэх үг минь та нарт нэг байсан болохоор хамтад нь биччихье ээ гэж бодлоо. Та хэд мэдэж байгаа, намайг олон найзтай гэдгийг гэхдээ тэр дунд сайн нь ч байна, болж бүтэхгүй нь ч байна. Гэхдээ  та нар бол миний онцгой хайртай найзууд минь юм шүү. Та хэдийгээ үүнийг л мэдэж байгаасай гэж хүсч байна.Би та нартайгаа найзлаад аль хэдийнээ гурван  жилийг үджээ. Цаг хугацаа ч үнэхээр хурдан юм аа. Саяхан л бид нэгдүгээр курсийн эгэл даруухан, нэгнээ ч сайн мэддэггүй охидууд байсан юмсан.  Гэтэл найзлаад аль хэдийнээ гурван жилийг үджээ. Бидний өнгөрүүлсэн 3 жил яг л 30 жил шиг, үгүй ээ бүр 300 жил шиг санагдаж байна. Би анх Хүмүүнлэгийн ухааны их сургуульд орж ирээд амьдралынхаа найзуудыг зөвхөн их сургуулиасаа олно доо л гэж бодож байж билээ. Гэтэл одоо бол би зорилгодоо  хүрсэн бололтой. Яагаад гэвэл та нартайгаа учирсан шүү дээ. Хамгийн сайн найзуудаа ол гэж бурхан намайг сэтгүүлзүйрүү хөтлөн оруулсан байх. 😅Би ч үүнийгээ хувь тавилан гэж бодож байна. Гэхдээ найз нь яг юунаас эхлэхээ мэддэггүй ээ найзуудаа.😅 Юун түрүүнд миний амьдралд нар болон мандаж од болон гялтганаж ирсэн найзууддаа баярлалаа.😂

Амьдралд минь асар их гомдол, гуниг, цөхрөл, шантралт үргэлжилж байгаа  юм шиг санагдахад миний найзууд л зовлонг минь хувааж эхэлсэн. Та нартайгаа байхад л миний хамаг муу муухай бодлууд  арилан оддог.  Хэцүү үед уйлаад сууж байхад нулимсыг нь аяархнаар арчаад уйлахад минь уйлдаг, инээхэд минь инээдэг халуун дулаан тэврэлтээрээ, уран яруу үгээрээ сэтгэлийг минь тайтгаруулж зовох цагт минь түшиг тулгуур болж буй найзууддаа үнэхээр их баярлалаа. Намайг гэдэг найзуудтай байна гэдэг энэ дэлхийн хамгийн том аз жаргал гэдгийг тэнэгхэн найз нь  ойлголоо. Бид хүйн холбоогоор холбогдоогүй ч гэлээ хүнд найз хэмээх эрхэм нандин холбоо байдаг билээ. Юу гээч найзууд аа? Найзалж нөхөрлөөд удаагүй ч миний зүрх сэтгэлд "найз" гэх үнэ цэнтэй зүйлийг надад мэдрүүлсэн найзууддаа талархая. Хүний итгэлийг олж анд нөхөр болно гэдэг тийм ч амар зүйл биш. Нөхөрлөл гэдэг бие биенээ гэдэг сэтгэлийн гүнд орших агуу холбоос юм. Найзууддаа бүгдэд нь хайртай шүү.❤️❤️Бүгдээрээ сургуулиа амжилттай төгсөөд улам илүү нөхөрлөлөө бат бөх болгох байхаа гэж бодож байна. ❤️❤️Уурлуулж гомдоосон бол алиа хошин зантай, хэзээ ч том болохоо мэддэггүй, түргэн зантай найзыгаа уучлаарай ккк 😅😚😚❤️  


Хүндэтгэсэн найз: Б.Нандинцэцэг 

Сэтгүүл зүйн 3-р түвшний найзууддаа илгээв





Comments


bottom of page