Сэтгэл судлалын гуравдугаар түвшний оюутан Д.Индра-д зориулав
- Humuun News
- Apr 23, 2024
- 1 min read
Сайн байна уу?💗Энэхүү захидлыг унших өдрийн мэндийг хүргэе.
Анх чамайг англи хэлний хичээл дээр харах үед нүд чинь яг л гялалзаж байгаа юм шиг харагдаж билээ. Тэр үеээс хойш чамайг л харах гэж англи хэлний хичээл орох өдрийг тэсэн ядан хүлээдэг болчихсон байсан. Энэ дэлхий дээр чамаас өөр хэн ч, юу ч намайг ийм жаргалтай болгож байсангүй. Бусдаас онцгой харагдах чиний тэр хөөрхөн инээд ганцхан надад л зориулагдсан юм шиг гэрэл гэгээ бэлэглэдэг дээ. Үнэндээ би анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэггүй цөөхөн хүний нэг л дээ. Гэсэн ч тэр үгийг минь үгүйсгэх шиг чамд би анхны харцаар дурласан юм. Найзуудтайгаа ярихдаа чин сэтгэлээсээ харагдах чиний харц, бусдыг гэх чиний үйлдэл өөр хэн нэгнээс гарахгүй мэт💯. Харцнаас чинь унасан халуун очинд хагас жил хэртэй дүрэлзэн шатахад миний цээжинд томоос том очийг чи л асаасансан. Өдийг хүртэлх хугацаанд чамд би сэтгэлээ илчлэх хэмжээний зориг гаргаж чадаагүйдээ харамсаад сууж байна л даа.
Саяхан чамайг минь аз жаргалтай болгох хэн нэгэнтэй болсон гэж би сонслоо. Одоо чамайг нууцхан хайрласан сэтгэл минь надад дурсамж болон үлдэждээ. За тэгээд эцэст нь ямар ч үед одоо шигээ жаргалтайгаа байж, хөөрхөн инээж, бусдад гэрэл цацруулж яваарай гэж хэлмээр байна🙂.
Хүндэтгэсэн: Нууц нэгнээс

コメント