Программ хангамжийн ангийн нэгдүгээр курсын оюутан Д.Цэлмүүн-д зориулав
За сайн уу? Хичээл эхэлсэн цагаас хамаг охидын нүдийг унагасан хацаргоо залууд энэ өдрийн мэнд хүргэе
Яахав одооноос хөөрхөнөө гээд дуудчихъя. Ойрд ингэж хүн сонирхоогүй л юм. Чи л өөр харагдаад болдоггүй ээ. Уг нь нэг өдөр танилцъя гээд зориг гаргаад очиход бараг мөрлүүлчхээд жаахан эвгүй санагдсан байдаг юм. Бас нэг өдөр жаахан онцгүй харцтай сууж байхаар чинь би чамайг ямар их зантай гар вэ гэж бодоод явсан даа. Чи гэхдээ дэндүү царайлаг, нэг л гоё харизмтай санагддаг. Тэгээд сэтгэлээ ядаж бага багаар илэрхийлэх гэж хичээж байгаа анхны алхам бол ингэж бичих байлаа л даа. Ер нь чамайг өөрийн болгоно гэсэн багагүй итгэл, найдвар байгаа шүү. Угаасаа би ч тун дажгүй охин…
Чиний байгаа байдал, хувцаслалт, нүд чинь бүр намайг чамд автуулж чадаж байгаа. Намайг хэн гэдгийг бодоод сууж байгаарай за юу. Шинэхэн ботго чамд хичээлийг чинь зааж өгөөд хамт байхыг хүсэж байгаа шүү. За тэгээд өдөр болгон сургуульдаа ирж байнга харагдаж, үзэгдэж байгаарай. Одоохондоо чамаас хүсэх энэ л байна даа. Аан тийн хар подволк чинь хайр юм байна лээ. Хосыг нь авнаа. Хичээлээ сайн хийгээрэй хөөрхөнөө! Энэ миний хөөрхөн сэтгэлийн үгтэй захиа хөөрхөн чамайг инээлгэж чадсан гэдэгт 1000% итгэлтэй байна. Сии юүү эгэйнн. Хуучин үс чинь хайр байсан юмдаа. Яахав тэгсэн ч хайрланаа кк.
Хүндэтгэсэн: Түүнээс
Comments