top of page

Хичээлийн дараа #2

Сургуулийн хонх дуугарч хичээл тарсны дараа та юу хийдэг вэ?


"Хичээлийн дараа" булангаар хүмүүнлэгчүүд юу хийдэг талаар сонирхолтой цуврал сурважилга хүргэдэг билээ.


Энэ удаагийн "Хичээлийн дараа" фото сурвалжилгийн буланд Олон улсын харилцааны тэнхимийн оюутан А.Номин оролцлоо.


А.Номин хичээлийн дараа юу хийдэг талаар танилцацгаая.


1.Сургуулийн номын санд хичээлийнхээ даалгаврыг хийж байна.



2. Баасан гараг бүрийн 15:00 цагт 3-р байрны 207 ангид идэвхитэй үйл ажиллагаагаа явуулдаг "Хүмүүнлэг уншигч" номын клубын ярилцлагандаа оролцож байна. Тун удахгүй зохиолч нарыг урьж хэлэлцүүлэг өрнүүлнэ хэмээх зараа түгээж байхад нь манай сурвалжлах баг сонсоод амжсан шүү.


3.Өнөөдөр сонгож ярилцсан ном нь бололтой.


4. Намрын сэрүүн өдөр халуун кофе ууж, хүмүүсийг ажиглан суух шиг таатай зүйл гэж хаа ч байхгүй биз ээ.



5. Чөлөөт цагаараа ном унших дуртай. Учир нь ном уншиж байгаа хугацаандаа тайван, тухтай байж чаддаг гэсэн шүү.


      Фото сурвалжлагч: Б.Маралмаа

Б.Энхням

Comments


bottom of page