Задгай худалдаа хууль бус уу ?
- Humuun News
- May 13
- 1 min read

Автобусны буудлууд,томоохон зах худалдааны төвүүдийн гадна задгай худалдаа наймаа их явагддаг болоод удсан бөгөөд энэ нь энгийн үзэгдэл болжээ. Өнөөгийн нийгэмд иргэд амьдралаа залгуулахын тулд хийж болох бүх боломжит ажлыг эрхэлж байна. Тэгвэл энэхүү задгай худалдаа нь зарим иргэдийн орлогын эх үүсвэр болдог. Өнөөдрийн байдлаар 200 гаруй ил задгай худалдааг зогсоосон.
Урин дулаан ирсэнтэй холбогдуулан дулааны улиралд хоол хүнсний зүйлийг ялангуяа түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээ,баталгаа дүгнэлтгүйгээр ил задгай, зориулалтын бус нөхцөлд худалдан борлуулах тохиолдол ихэсдэг. Тэгвэл энэ нь ямар үр дагавартай вэ гэвэл,жимс ногоо,мах,сүүн төрлийн бүтээгдэхүүнийг зориулалтын бус ,ил задгай, наранд олон цагаар ил байлгах нь шим тэжээлт чанарыг алдагдуулаад зогсохгүй исэж муудахад хүргэдэг ба автобусны буудал,хүн хөл ихтэй,шороо боссон газарт тус бүтээгдэхүүнүүдэд шороо наалдаж,наад зах нь хажуугаар өнгөрч явсан хүний нус цэр үсрэх гэх мэт тооцоолж болох бохирдол бий болж,эрүүл ахуйн баталгаа хангахгүй гэдэг нь илт. Үүнээс болж жил бүр ходоод ,нарийн гэдэсний өвчлөл ихсэх бас нэгэн шалтгаан гарч ирж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа эрхлэх тухай
2017 оны 7-р сарын 1-ээс Зөрчлийн тухай хууль хэрэгжсэн ба уг хуульд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа хийхийг хориглосон. НИТХ-ын тогтоолоор дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж,талбайд ил задгай худалдаа эрхлэхийг хориглосон.Тэгвэл одоогоор ил задгай худалдаа замбараагаа алджээ. Уг гарал, жин хэмжээ ,эрүүл ахуйн баталгаа нь тодорхойгүй бараа , жижиглэнгээр савласан хурдан муудах жимс ,шошго лацгүй хувцаснууд өлгөөтэй байгаа дүр зураг автобусны буудлууд ,худалдааны төвийн гадна цөөнгүй үзэгдэнэ.
Монголын нийгэмд хууль "гууль" болоод уджээ. Төрийн албаныхан хууль ярих дуртай ч түүний биелэлтэд ач холбогдол өгсөнгүй. Иргэдийн хувьд ч амьжиргаагаа залгуулахын тулд хуулиа зөрчин худалдаа наймаа эрхэлж,бусдын эрүүл мэндийг хохироосоор л .Монголчууд бид хуулийг хэзээ хэрэгжүүлж эхлэх вэ ?
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/12695
Commentaires