top of page

Загварын трэнд буюу моод хаанаас эхэлдэг вэ?


Дэлхий дээр сар, жил, улирал бүр шинэ трэндүүд хөврөн гарсаар л байдаг. Тэр трэнд бүхэн бидний амьдралд уусан шингэдэг. Энэ удаад бидний амьдралд чухал байр суурийг эзлэх "Загварын трэнд"-ийн талаар танилцуулах гэж байна. Загварын трэнд нь загварын долоо хоног, дизайнаруудын коллекц, кино, клип, загварын одуудаас үүсэж бидний амьдралд буудаг.  



Их дөрвөл

Дэлхийн томоохон загварын хотууд гэгдэх Парис, Лондон, Нью Йорк, Миланы загварын долоо хоногийг "Big four" буюу Их дөрвөл загварын долоо хоног гэж нэрийддэг. Жил бүрийн хоёр болон есдүгээр сард зохион байгуулагддаг загварын долоо хоногт Dior, Cucci, Prada - аас эхлээд дэлхийн томоохон загварын брэндүүд коллекцоо танилцуулдаг билээ. Тэгвэл улирал бүр зохион байгуулагддаг загварын долоо хоног нь тухайн улирлын трэндийн гол чиг хандлагыг онцлон харуулдаг.



Кино

Хувцаслалт, нүүр будалт, акксесуар зэрэг загвар болон түүнд дагалдах детайл бүрийн чиг хандлагыг илтгэх Emily in Paris, Euphoria, Gossip girl зэрэг цувралууд бүтээгдэн олны хүртээл болсоор байгаа билээ. Emily in paris цувралын хувьд загварын чиг хандлага, уур амьсгалыг харуулахуйц жил бүрийн шинэхэн трэнд, лүүкүүдтэй гурван бүлгийг үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд удахгүй шинэхэн өнгө төрх, шинэхэн загвартайгаар дөрөвдүгээр бүлгээр эргэн ирэлтээ хийх гэж байгаа юм.



Instagram, pinterest

Гарч ирж буй трэндийг бидний амьдралд уусан орж ирэхэд дөхөм болгодог зүйл бол мэдээж загварын инфлүнсэрүүд билээ. Инстаграм бидний амьдралын томоохон хэсэг болсон өнөө үед загварын шоу, киноноос ч илүү ойр сэтгэлд хүрэх зүйл нь яахын аргагүй инстаграм байдаг. Инстаграм дахь загварын инфлүнсэрүүд болон загварлаг олны танил хүмүүсийг дагаснаар трэндийн мэдээг хайх шаардлагагүйгээр өдөр тутамдаа харах, суралцах боломж нээгддэг. Мөн Pinterest аппаас бүх блоггеруудын зураг, хувцаслалт, трэндийг нэг дороос харах боломжтой.



Трэнд хаанаас үүсэж, хэрхэн бидний амьдралд нэвтэрч, хэр уддаг талаар бидэнд тийм ч тодорхой мэдээлэл байдаггүй. Интернэтээс олж унших, мэргэжлийн хүнээс сонсоно гэдэг тэс өөр ойлголт. Тийм ч учраас трэнд хаанаас үүсдэг вэ? нийтлэлийнхээ хүрээнд мэргэжлийн стилист Н.Аранжинтай ярилцлаа.



Бэлтгэсэн: Э.Түмэнхүслэн

Comments


bottom of page