top of page

Байгаль ба Хувцас


21-р зуунд амьдарч буй залуус тэр дундаа Generation Z үеийнхэнд ихээхэн дэлгэрэх болсон трифт хувцас гэж юу вэ? Энэ нь бидний хэлж заншсанаар комисс буюу хуучин хувцас худалдаа юм. Энэхүү хуучин хувцасны хэрэглээ дэлгэрч байгаа гол хүчин зүйлсийн нэг бол байгальд ээлтэй хэрэглээ буюу хүүхэд залуус маань байгаль дэлхийгээ хайрлах сэдэл илүү их бий болж буй нь үүгээр харагдаж байна.

  

 Хувцас үйлдвэрлэл болон хувцас хэтрүүлэн хэрэглэх нь таны бодож байгаагаас ч илүү их байгальд хохирол учруулдаг бөгөөд энэ үйлдвэрлэл нь газрын тосны дараа орох хэмжээний хор хөнөөлтэй юм. Хүмүүсийн хувцасны хэрэглээ маш их болж байгаагаас үүдэн чанаргүй хувцаснууд ихээр үйлдвэрлэгдэх мөн ‘One season’ гэсэн тодотголтой хувцаснууд олширч байна. Иймд илүү их хог хаягдал гарах эрсдэл нэмэгдэж байгаа юм.  Тэгвэл өмсдөггүй хуучин хувцсаа шатаах, мөн ил хаяхын оронд байгальд ээлтэй сонголт хийх хэрэгтэй болж байна. 

 

  Биднийг бага байхаас л эмээ өвөө, ээж аав нар маань хуучин хувцасаа ихэнх үед шатаадаг байсан. Одоо ч энэ үзэгдэл байсаар байгаа. Манай улсад саяхан буюу 2024 оны 03.26-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багийн “Задгай” гэх газарт иргэн О гэгч нь хуучин хувцасаа шатааж байгаад гал алдаж 2га талбайг шатаасан байна. Иймд та хуучин хувцсаа шатаахын оронд хүнд хандивлах аль эсвэл хуучин хувцасны дэлгүүрт өгвөл таны болон бусдын амьдрах нөхцөлд гарч буй сөрөг хүчин зүйлсийг багасагахад багахан ч гэсэн хувь нэмэр оруулах юм. 

Жил бүрийн 8-р сарын 17-нд 'National thrift shop' буюу 'Олон улсын Трифт шоп өдөр' хэмээн тэмдэлэгдэг байна. Энэхүү өдрийг тэмдэглэхдээ заавал нэг зүйлд баригдалгүйгээр өөрийнхөөрөө чөлөөтэй тэмдэглэж болох бөгөөд баруун талд харагдаж буй зургаас санаа аваарай.




















Б. Уянга (Thrift shop-р үйлчлүүлэгч)

.. Трифт шопоор үйлчлүүлдэг болсноос хойш чанартай хэдхэн хувцастай болсон...


...Анх юу вэ, комисс уу? Хэн ч өмссөн юм билээ гэж боддог байсан.. ..Манай ээж ерөөсөө хүний хувцас өмсүүлдэггүй. Багадсан хувцсаа ч хамаатны дүү нарт өгүүлдэггүй. Шууд шатаах юм уу, хадгалж байгаад манай дүүд өгдөг.

Шатаах нь хөрс болон агаарын бохирдол үүсгэх гол хүчин зүйлсийн нэг болдог. Тэрийг сайн ойлгодоггүй юм шиг байна лээ.

Жинсэн өмдөнд жишээ авч үзэхэд тэрийг үйлдвэрлэхэд нэлээн их ус зарцуулна. Тэр хэмжээг бага ч гэсэн бууруулж байгаа гэж бодож байгаа. Зарим хүмүүс бол яг байгальд ээлтэй сонголт хийж байна гэж бодож өмсдөг. Миний хувьд анх тийм байгаагүй. Загвар нь таалагдаад бас үнэ боломжийн материал нь ч гоё болохоор авдаг байсан. Одоо бол яг ойлгож эхэлж байгаа...


Thrift shop-г сонгох нь яагаад байгальд ээлтэй сонголт болох талаар мэдэж авцгаая!


Бэлтгэсэн: Ч. Санчирмаа


Comments


bottom of page